Бидний урилгыг хүлээн авч Power BI сургалтыг хамтран зохион байгуулсанд баярлалаа. Хамгийн түрүүнд олон хүний асуудаг асуултыг бид танаас асуумаар байна. Яагаад Power BI сонгох хэрэгтэй вэ?
Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе! Power BI аль ч төхөөрөмжөөс төвөггүйхэн ажиллаж болох дата боловсруулж, үр дүнгээ хянаж болох бизнесийн дүн шинжилгээ хийх ухаалаг шийдэл. Мянга мянган дата цуглуулж, түүнийгээ бодитоор, маш цэгцтэй дэлгэн харуулж, дүн шинжилгээ хийх боломж юм. Дата бэлтгэх, дата илрүүлж болохуйц дата агуулахтай бөгөөд үүнээс гадна олон талыг мэдээллийг зэрэг харуулах хянах самбартай. Microsoft хөгжүүлэгчид урт хугацааны хөгжүүлэлтийн ажил хийж Power BI гэх энэ цогц бүтээгдэхүүнийг гаргаж зах зээлд нэвтрүүлсэн. Power BI нь дан ганцTableau шиг задлан шинжлэх хэрэглүүр биш, Excel-ийн PivotTable, PivotChart шиг эсвэл үүлэн технологид суурилсан дата анализын аргачлал биш юм. Харин дээрх бүх аргачлалыг өөртөө багтаасан цогц шийдэл бөгөөд Power BI дээр ажилласнаар та олон төрлийн эх үүсвэрийн дататай холбогдох боломжтой (өөртөө дата эх үүсвэрийн нөөцтэй бөгөөд сар тутамд тэр хэмжээний дата нэмэх боломжтой). Датагаа өөрийн хүссэнээр цуглуулж, загварчилж, схемчилж, In-Memory хурдтай хэмжигчийн тусламжтайгаар хэмжиж, тооцоолох боломжтой. Дата шинжлэх элементүүдээр датаг шинжилж, тухайн датаны цаана ямархуу мэдээлэл агуулагдаж байгааг харуулж бас болно. Мөн та үүлэн технологид суурилсан Azure дата эх үүсвэрийн адил зохион байгуулсан сервер дээр ажиллаж болохоос гадна бусад бүтээгдэхүүн дээр хийж болдоггүй олон боломжит үйлдлийг Power BI дээр хийх боломжтой.
Power BI болон бусад энэ төрлийн хэрэглүүр ашиглахын ялгаа нь юу вэ?
Компаниуд өмнөхөө бодвол дата дээр ихээхэн ажиллаж бүхий л мэдээлэл дижитал хэлбэрт шилжиж байна. Бизнес оюун ухааны софтверүүд ч үүнийгээ дагаад эрчтэй хөгжиж байна. Хамгийн сайн BI гэдэг нь хэрэглэгчдэд хамгийн сайн хэр нь хэрэглэхэд хялбар аргаар дүн шинжилгээ хийж мэдээллэх бололцоог өгдөг. Өнөөдөр дэлхий даяар Tableau, QlikView, Microsoft Power BI-ийг өргөнөөр хэрэглэж байна. Power BI дээр дурдсан бололцоог бүгдийг нь өөртөө шингээсэн, хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар хэрэглүүр юм. Нэгдсэн дата, их хэмжээний датанд дүн шинжилгээ хийхэд Power BI ихээхэн хэрэгтэй. SSRS-тай харьцуулахад графикчилсан бүтэцтэй байдаг нь хэрэглэхэд хялбар болгодог. Үүлэн технологи эсвэл тусгайлан зохион байгуулсан серверт аль ч нөхцөлд дата боловсруулж, мэдээллэх, баазтай холбогдох талаараа дата байршуулсан системээ даган ажилладаг SSRS-аас онцлогтой юм. Tableau болон Power BI хоёрт хоёуланд нь сул болон давуу тал байгаа. Tableau хэрэглэгчдэд тоо томшгүй дата дээр ажиллаж, интеграци хийх боломжийг өгөхөөс гадна бүх талын дэмжлэг үйлчилгээг санал болгодог бол Power BI жижг дунд бизнес эрхлэгчдэд бизнестээ дүн шинжилгээ хийж, шийдэл олоход тохирсон хэрэглүүр юм. Мэдээж энэ олон хэрэглүүрээс сонголт хийхэд хэрэглэгч танд үнийн сонголттоос эхлээд таны бизнесийн цар хүрээ, хэрэглэж буй дата хэмжээ зэрэг хамааралтай.