ICT Expo 2015-т оролцлоо
12/16/2016
ICT Expo 2014
12/16/2016

Энэ сарын 23-нд Shangri-La Ulaanbaatar зочид буудалд програм хангамжийн хөгжүүлэлт, технологийн хандлагыг дэлхийд тодорхойлогч Майкрософт Корпорацийн “Microsoft Innovation Day” сэдэвт өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгийн үеэр мэдээлэл технологийн 60 гаруй мэргэжилтнүүд ирсэн бөгөөд Microsoft компанийн Төв Азийн Бизнес Хөгжил Хариуцсан дарга Alexey Trubinov, менежерүүд болон Microsoft Корпорацийн Дистрибютер Марвел ХХК хүрэлцэн ирж Office 2016, Windows 10 болон Windows үйлдлийн системтэй төхөөрөмжүүд тэдгээрийн ач холбогдол давуу талуудыг танилцууллаа. Өдөрлөгийг зохион байгуулсан ЭМПАСОФТ ХХК SharePoint-ийн боломжуудыг танилцуулсанаас гадна үүлэн технологийн Hybrid Cloud шийдлийг танилцуулсан нь өдөрлөгийн онцлох үйл явдал боллоо. Өдөрлөгт хамтран ажилласан Инфосолюшн компани томоохон аж ахуй нэгж байгууллагуудад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээний гэрээний талаар хүрэлцэн ирсэн инженерүүдэд мэдээлэл өглөө. Мөн түүнчлэн урилгаар оюуны өмчийн тухай, хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхөөр хуулийн khan-Lex фирм зочиноор уригдан оролцож хуулийн орчны талаар мэдээлэл технолгийн инженерүүдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Comments are closed.

Mongolian