Мэдээллийн технологийн дэд бүтцийн үндсэн суурь нь Active Directory (Домэйн) юм. Байгууллага өсөж, хөгжихийн ирээр, маш олон төрлийн удирдлага зохион байгуулалтын системтэй болсон байдаг. Эдгээр олон төрлийн системийг Active Directory-д нэгтгэн оруулах боломжтой. Active Directory (Домэйн) нь байгууллагын төвлөрсөн удирдлагын системд бүртгэлтэй хэрэглэгчдийн байгууллагын бүхий л платформ, дата мэдээлэл, санхүүгийн систем, аппликейшн, веб сайтруу хандах хандалтыг зохион байгуулж өгөх юм.