Мэдээллийн технологийн хөгжил дэвшлийг таниулдаг 9 дахь жилдээ зохион байгуулагдаж буй ICT Expo 2015-т манай байгууллага Microsoft-ийн Office 365 шийдлээр амжилттай оролцлоо. Office 365 нь хэрэгцээтэй үед хаана ч таны дэргэд байх үүлэн тооцоолын системд суурилсан office-ийн программуудын нэгдэл юм.
Office 365-ийн бүрэлдэхүүнд Word, Excel, Power point, Outlook-ээс гадна Exchange и-мэйл сервер, Lync видео конфренс, SharePoint документ менежментийн программууд багтдаг бөгөөд хаана ч, хэзээ ч компьютер нөүтбүүкээс, ухаалаг гар утас, таблетаас гадна вэб хөтчөөр дамжуулан ашиглах боломжтой. Та өөрийнхөө хэрэглээнд тохируулан хэрэглээгээ сонгох боломжтойгоос гадна хэрэглэснээрээ төлбөр төлдөг учир санхүүгээ хэмнэж чадах болно.