Мэдээллийн Аюулгүй Байдлын Шийдэл – DeviceLock
10/05/2018
Бизнесийн нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийн 57% нь гадагш задрах өндөр эрсдэлтэй, хамгаалалт маш сул байдаг
10/12/2018

Хүмүүсийн болоод компаниудын төдийлөн анзаараад байдаггүй “нууц”-ын талаар:

Компани ямар ч нууцтай байж болно. Патенталсан технологи, стратеги, бизнесийн төлөвлөгөө, компанийн соёл, дотоод журам, ажилтан бэлтгэх арга барил гэх мэт. Гэхдээ үүнтэй зэрэгцэн мэдээллийн аюулгүй байдлын асуудал гарч ирэх нь зайлшгүй юм. Хэрхэн мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах вэ гэдэг нь өнөө цагт компаниудын өмнө тулгараад буй хамгийн чухал сорилтуудын нэг болоод байгаа билээ.

Мэдээллийн аюулгүй байдал гэхээр ихэнх компани хакердуулах, халдлагад өртөх гэх мэт гадаад хүчин зүйлсийг хамгийн эхэнд боддог. Энэ нь зүй ёсны хэрэг боловч мэдээллийн урсгал гаднаас дотогш, дотроос гадагш гэсэн хоёр үндсэн урсгалтайг хэзээ ч мартаж болохгүй. Вирус, хакеруудаас хамгаалах нь гадаад хүчин зүйлээс хамгаалж байгаа хэрэг. Тэгвэл компанийн мэдээлэл дотроосоо алдагдах нь гаднах хүчин зүйлээс дутуугүй хор уршигтай, тэгсэн хэрнээ тийм ч их анзаардаггүй зүйл байдаг аж.

2014 онд дэлхийн хамгийн том химийн үйлдвэрүүдийн нэг Dupont цаас, пластикийн үйлдвэрлэлд ашиглагддаг цагаан пигментийн жороо хулгайд алдагдсанаа зарласан юм. Хожим хэрэг шийдэгдэхэд асуудлын буруутан нь тус компанийн туслан гүйцэтгэгчээр ажилладаг компани байсан бөгөөд мэдээлэл хууль бусаар худалдах, дамжуулах, худлаа мэдүүлэг өгөх зэрэг 22 зүйл заалтаар шийтгэл хүлээсэн байдаг. Тэд уг жорыг 28 сая доллараар өрсөлдөгчид нь худалдчихсан байж л дээ. Ер нь аливаа компани хамтрагч, түншлэгч, гэрээт, туслан гүйцэтгэгч компаниуддаа үнэт мэдээллийг нь цааш задруулахгүй байхыг сануулах, шаардах, үүн дээр маш хатуу байх ёстойг энэ жишээ харуулж байна.

Тэгвэл DeviceLock® DLP Suite систем нь хамгийн бага зардлаар мэдээллийн хэлбэр ба агуулгын түвшинд мэдээлэл гадагш алдагдахаас сэргийлсэн шийдэл юм. Олон үет шинжилгээний систем нь мэдээлэл алдагдаж болзошгүй урсгал, цэг бүрд мэдээллийг нарийвчлан хянах үүрэгтэй. Чухал мэдээлэл гадагш гараагүй эсэхийг цаашид магадлах зорилгоор мэдээлэл илгээж, хүлээн авч буй зөөврийн медиа, PnP бүхий төхөөрөмжүүдэд агуулгын шинжилгээ хийж, шүүдэг. Хамгаалалтын системийн админууд DeviceLock-ийн тусламжтай компанийн компьютер дээр мэдээлэл дамжуулах, хүлээн авах, хадгалах эрхийг хэрэглэгчийн ажлын чиг үүрэгт нийцүүлэн тохируулах боломжтой. Үүний үр дүнд компьютерийн цахим орчинд хууль ёсны хэрэглэгчид саад тотгоргүй ажиллаж, заасан хязгаараас давахыг оролдсон санаатай ба санамсаргүй бүх үйлдлийг зогсооно.

Та үнийн санал авах болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах талбарыг бөглөнө үү.

Та үнийн санал авах болон дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах талбаруудыг бөглөнө үү.

Comments are closed.

Mongolian