ICT Expo 2014
12/16/2016
ICT Expo 2015
01/13/2017

Дэлхийн программ хангамжийн зах зээлд тэргүүлэгч Microsoft корпорацийн бүтээгдэхүүнүүдийн албан ёсны үйлчилгээ үзүүлэх эрхийг Эмпасофт ХХК авлаа.

Эмпасофт ХХК нь Microsoft корпорацийн “Server Platform and Learning competency” сертификатуудыг эзэмшдэг байсан бол шинээр “Messaging and Communication competency” сертификатуудыг гардан авлаа.

Өмнө нь Эмпасофт ХХК “Learning competency” сертификаттай болсноор мэдээллийн технологийн инженерүүд маань дэлхийн стандартын сургалтыг Монголдоо авах боломж бүрдэж байсан бол “Messaging and Communication competency”-ийг авснаар албан байгууллагууд маань өргөн хэрэглэж буй Microsoft-ийн Lync, Exchange-ийн үйлчилгээг өндөр чанартайгаар Монголдоо авах боломжтой боллоо.

Уг сертификатуудыг Microsoft корпорацийн төв Азийн партнер хариуцсан захирал Nicolay Yarmush 2014 оны 4 сарын 23-нд ирж гардууллаа.

Comments are closed.

Mongolian