2015 оны 4 дүгээр сарын 9-нд Best Practice of Active Directory workshop амжилттай болж өндөрлөлөө. Өдөрлөгт Мэдээллийн технологийн 100 гаруй инженерүүд маань хүрэлцэн ирж хоорондоо танилцаж, туршлагаасаа солилцож, хамтдаа суралцаж өнгөрүүллээ.
Өдөрлөгийн эхний хэсэгт MCSA 2012 сургалтын маань сургагч багш, АПУ ХК-ийн Мэдээлэл Технологийн албаны дарга Д.Хонгор “Group Policy Design Best Practices” сэдвээр илтгэл тавьж, өөрийн туршлагаас хуваалцлаа.
Өдөрлөгийн дараагийн хэсэгт Эмпасофт ХХК-ийн Судалгаа Хөгжлийн хэлтсийн менежер Ц.Баатар мэдээллийн аюулгүй байдлыг шийдэл Device Lock бүтээгдэхүүнийг танилцуулж, хэрхэн байгууллагад тулгарах асуудлуудаа шийдэх, мэдээлэл алдагадахаас хэрхэн хамгаалах талаар зөвлөж, демо танилцуулсан.
Өдөрлөгийн сүүлийн хэсэгт ирсэн мэргэжилтнүүдийн нэрийн хуудаснаас сугалж, азтангууд шалгаруулж, хүссэн сургалтандаа хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардууллаа.
Хүрэлцэн ирж өөрсдийн мэдлэг, туршлагад хөрөнгө оруулсан бүх инженерүүддээ баярлалаа. Бид цаашдаа энэхүү арга хэмжээгээ уламжлал болгон зохион байгуулах учир идэвхитэй оролцоорой. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.