Best Practice of Active Directory workshop амжилттай болж өндөрлөлөө.
04/09/2014
Microsoft Exchange
12/16/2016

Cloud (үүлэн) тооцоолол гэдэг нь сүлжээнд холбогдсон програм хангамж ба виртуал хэлбэрт шилжсэн техник тоног төхөөрөмж, тэдгээрийг уян хатан удирдан зохицуулах програм хангамж болон үйлчилгээний цогц байдлыг хэлнэ. Энэхүү тооцоолол нь хэрэглэгчдэд нөөц (техник хангамж, програм хангамж, сүлжээ, хадгалах байр сав гэх мэт) болон үйлчилгээг алсаас хэрэгцээндээ тохируулан ашиглах, ашигласан хэмжээгээрээ төлбөр төлөх боломжийг олгох юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч бүх хэрэгцээт програм хангамж, өгөгдөл болон мэдээллээ интернэт дэх сервэр дээр байрлуулж хэрэглэнэ.

Үүлэн тооцоололын дэд бүтцийг ерөнхийд нь гурван давхаргад хуваан үздэг бөгөөд эдгээр гурван давхарга нь үнэ өртөг, физик орон зайн шаардлага, арчилгаа тордолгоо, эрхийн зохицуулалт, элэгдэл хорогдол гэх мэт МТ-ийн бүхий л талуудыг тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр давхаргууд нь зөвхөн үүлний бүтцийг илэрхийлээд зогсохгүй мэдээллийн технологийн ерөнхий бүтцийг харуулж байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авч болно.

 

 

Comments are closed.

Mongolian