Eset
ESET
03/23/2020
Цаг бүртгэлийн ухаалаг шийдэл- Timekeeper
03/18/2022

2022 оны 3 сарын 8 өдөр буюу Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Mongolian Women in Tech 2022 арга хэмжээ 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд маань нийт 500 гаруй хүн оролцож технологийн салбар дахь бүсгүйчүүд маань бие биедээ урам зориг өгч, сурч хөгжих боломжийг эрэлхийлж, танилцаж, уулзаж цаашдын хамтын ажиллагаагаа ярилцсаж, түм бужигнасан гайхалтай өдөр болж өнгөрөв.

Нийт 10 илтгэгч бүсгүй өөрсдийн мэргэжлийн талаарх амжилт ололт, туршлагаасаа үзэгч бүсгүйчүүдтэйгээ хуваалцсан бөгөөд инээд нулимс холилдсон олон сайхан сэтгэл хөдөлгөсөн үйл явдлууд өрнөснийг энд дурдахад таатай байна.

Технологийн салбарт зөвхөн эрчүүд манлайлладаг гэсэн өрөөсгөл ойлголт аль хэдийнээ ард хоцорч, эмэгтэйчүүд ч энэ салбарт манлайлан бусдадаа үлгэрлэж байгаа нь магтууштай хэрэг билээ. Эмэгтэй хүний ажил гэдэг мундахгүй их бий. Гэрийн ажил, гэр бүлдээ цаг гаргах, хүүхдээ асрахын хажуугаар карьераа орхихгүй улам хөгжин дэвшиж буйгаас ямар хүчирхэг хүмүүс вэ гэдгийг харж болно.

Энэ жилийн арга хэмжээгээрээ бид “Mongolian Women in Tech” сэтгүүлийнхээ анхны дугаарыг өлгийдөн авсан нь онцлох хэсэг байлаа.

Mongolian Women in Tech 2022 арга хэмжээг дэмжин ажилласан Рио Тинто Группийн хамт олон болон хамтран ажилласан бүхий л байгууллагууддаа чин сэтгэлийн талархлыг илэрхийлье!

Comments are closed.

Mongolian