ICT Expo 2015
01/13/2017
Оффис 365 Танилцуулга
11/03/2017

Эмпасофт ХХК, Делл ИМС /Dell EMC / байгууллагууд хамтран 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр “Деллийн сүлжээ ” нэртэй семинарыг амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээ нь илтгэл / Юонас Семэ- Сүлжээний борлуулалт хариуцсан захирал /, демо / Б.Бат-Энх- Эмпасофт ХХК-ний ахлах мэргэжилтэн / гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдсэн.  Манай байгууллага цаашид Делл компанийн сүлжээний тоног төхөөрөмжийн нийлүүлэлт болон сүлжээний албан ёсны сертификаттай сургалтыг 3 дугаар сараас эхлэн зохион байгуулж хамтран ажиллахаар боллоо.

Тус арга хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн 30 гаруй байгууллагын 40 орчим сүлжээ хариуцан ажилладаг удирдах болон менежерийн төвшний мэргэжилтнүүд цуглалаа. Деллийн сүлжээний төхөөрөмжүүд бусад сүлжээний төхөөрөмжүүдээс үнэ, хүчин чадал гэх мэт маш олон зүйлсээрээ давуу талтай болохыг харуулсан өндөр үр дүнтэй семинар боллоо.

Арга хэмжээнд уригдан оролцсон нийт зочид доо болон хамтран ажилласан Делл ИМС /Dell EMC /-д талархал илэрхийлье.

Comments are closed.

Mongolian