Цаг бүртгэлийн ухаалаг шийдэл- Timekeeper
03/18/2022

Цар тахлын нөлөөгөөр технологийн эрин зуунд оршиж буй  хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд эрс өөрчлөлт орсон билээ. Үүнээс ул баалан аливаа бизнесийн байгууллагууд хүн хоорондын биет харилцаанд ач холбогдол өгөх нь багасгаж үүнийг илүү ухаалгаар орлуулах мөн бизнесийн процессоо технологитой хослуулан хурдацтай хөгжлийг илэрхийлэх болсон. Яг үүн дээр суурилан орчин үед та заавал мэргэжлийн өндөр төвшний програмчлалын хэл мэддэг байх шаардлагагүй болсон бөгөөд Low coding гэх аргачлал бий болсон. Low coding гэдэг хялбар визуал загварчлал ашиглан хэрэгцээт программ, системийг хормын дотор бий болгон, хөгжүүлж, автоматжуулах боломжийг өгдөг. Microsoft компани Power Platform гэх технологийн багц бүтээгдэхүүн бий болгож 4-н төрлийн төрлийн боломжууд олгож байгаа.  

Та өөрийн бизнесийн хэрэгцээндээ нийцсэн веб хуудас болон гар утасны аппликейшн хөгжүүлэхийг хүсэж байвал таны цаг зав, мөнгийг хэмнэх хамгийн ухаалаг шийдэл бол Power Apps юм.

Power Apps нь танд загвараа өөрөө гаргах, бэлэн загвараас жишиг болгон ашиглах, үндсэн өгөгдлийн сан эсвэл бусад онлайн эх сурвалжид хадгалсан өгөгдөлтэйгөө холбогдох гэх мэт олон давуу талыг бий болгоно. Хамгийн чухал нь та маш хялбар аргаар өөрөө веб хуудсаа зохион байгуулах бүрэн боломжтой юм. Танд заавал програмчлалын өндөр төвшний мэдлэг байх шаардлагагүй. Та бүх бүтэц, зохион байгуулалтаа өөрийн хүссэнээр удирдах мөн зурах боломжтой.  

Power Automate нь бизнесийн үйл явцыг автоматжуулахад ашиглагддаг. Энгийн ажлын урсгалаас гадна Power Automate нь хугацаа хэтэрсэн даалгаврын талаар сануулга илгээх, бизнесийн өгөгдлийг хуваарийн дагуу систем хооронд шилжүүлэх, Excel-ийн өгөгдлийг тооцоолох гэх мэт өөрийн өдөр тутмын ажлуудыг хүртэл автоматжуулах боломжтой. Энэ бүгдийг Power Automate-ийн no-coding/low-code нь бидэнд олгож байгаа юм.

Power BI нь түүхий дата дээр үндэслэн өгөгдлийг нэгтгэх, дүн шинжилгээ хийх, дүрслэх, тайлан боловсруулахад тусалдаг платформ юм.  Power BI-ийн хэрэглэгчийн интерфейс нь Excel-ийг мэддэг хэрэглэгчдэд маш ойлгомжтой бөгөөд Microsoft-ын бусад бүтээгдэхүүнтэй уялдаа холбоотой байдаг. Тэгэхээр танд сурахад болон шинээр ашиглахад илүү хялбар болж өгнө.

Өөрөөр хэлбэл өгөгдөл түүн дээр үндэслэсэн мэдээлэл, тайлан гэдэг бол байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй урагшлуулах гол хүчин зүйл гэж хэлж болно. 

Бизнесийн тасралтгүй үйл ажиллагааны нэг хэсэг бол хэрэглэгчдэд болон дотоод ажилчдаа мэдээллийг цаг алдалгүй хүргэж, тусламж үзүүлэх явдал юм. Өмнө нь бид анхан шатны мэдээлэл, тусламжийг үзүүлэхийн тулд 24/7 заавал компьютерын ард суудаг байсан бол технологийн хөгжлийн тусламжтайгаар чатбот гэсэн автомат хариулагчийг ашиглах болсон. Энэ боломжийг танд Microsoft power virtual agent нь олгож байгаа юм. Power Virtual Agents-г ашигласнаар та өөрийн бизнесийн үйл ажиллагаанд тулгамддаг өдөр тутмын асуулт, анхан шатны мэдээллийг хүргэх үйлчлүүлэгчийн  асуултад цаг алдалгүй, түргэн шуурхай хариулж чадах чатботуудыг үүсгэх боломжтой.

Дээрх бүх боломжууд нь хоорондоо уялдаа холбоотой ажилладаг учир power platform-г сурснаар та бүхэн өөрсдийн Microsoft 365 ажлын орчныг илүү ухаалаг, илүү хялбараар удирдах болно. Таны цаг, задралыг бүрэн хэмнэх боломжтойгоороо онцлог юм.

Манай Эмпасофт ХХК нь 2006 оноос хойш Microsoft компанийн албан ёсны түншээр ажиллаж байгаа бөгөөд  Монгол улсдаа анхдагч олон улсын томоохон технологийн компаниудын программ болон сургалтууд нэвтрүүлж чадсан билээ. Түүнчлэн Power Platforms-н албан ёсны лицензийг борлуулахаас гадна үүнтэй холбоотой сургалтандаа хамрагдах боломжтой.

Power Platforms сургалтад сууснаар өөрт хэрэгтэй боломжууд болон ерөнхий хэрэглээний талаарх мэдлэгтэй болох ба цаашлаад та Microsoft-н албан ёсны сертификат болох PL-900 шалгалтыг өгөх бүрэн мэдлэгтэй болох юм.

Сургалт болон лицензийн талаар дэлгэрэнгүй мэдээллийн 7577-9393 дугаар луу холбогдон аваарай.  

Comments are closed.

Mongolian